Номхон далайн Соломоны арлуудын районд 8.0 баллын хүчтэй газар хөдлөлтийн дараа үүссэн цунами ойр орчиндоо онцын хор хохирол учруулаагүй байна. Энэ талаар Сахалины цунамийн төвийн дарга Татьяна Ивельская мэдээлжээ.
Өмнө нь АНУ-ын Геологийн алба Номхон далайд, Соломоны арлуудын бүсэд газар доорхи хэд хэдэн түлхэлтийг бүртгэж авсан байжээ. Эдгээрээс хамгийн хүчтэй нь Макира арлын ойролцоо таарсан 8.0 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Үүнээс нэг цагийн өмнө тэнд 6.3 баллын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
Лхагва гаригт болсон энэхүү хүчтэй цохилтын дараа ахин 5.6-6.6 баллын хүчтэй таван түлхэлт мэдрэгдсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 1 )
хэзээ хамгийн сүүлд газар хөдлөлт болсийн