Лондонд Sotheby’s дуудлага худалдаан дээр Пабло Пикассогийн “Цонхны дэргэдэх бүсгүй” алдарт зураг зарагдлаа. Энэ бол зураачийн шүтээн Мари-Терез Вальтерийн хөрөг юм. Түүнд бүхэл бүтэн цуврал зургууд зориулагдсан ба бүгд музейд байдаг аж. Харин энэхүү “Цонхны дэргэдэх бүсгүй” л хувь хүний цуглуулганд байжээ.
Пабло Пикассогийн зургуудыг хэдэн цагаар, удаан ажиглаад байхаар улам л шинэ зүйлс нэмж харагдаад байдаг гэж хүмүүс ярилцдаг. Гэвч дуудлага худалдаан дээр удаан хараад байх боломжгүй.
Алдартай сюрреалист-зураачийн “Цонхны дэргэдэх бүсгүйн” төлөө тийм ч удаан өрсөлдсөнгүй. Эцсийн дүн нь 46 сая доллар буюу эхлэн дуудсан үнээс төдийлөн хол яваагүй байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )