Тайваний цэргийн прокурор нэгэн контр-адмиралыг шумбагч онгоцны тухай нууц мэдээллийг БНХАУ-д дамжуулсан хэрэгт сэжиглэн байцааж эхэлжээ. Түүнийг өнгөрсөн намар Тэнгисийн цэргийн ус цаг уурын хэлтэст ажиллаж байгаад баригдсан Чан Чишинтэй холбоотой хэмээн Тайваний БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Луо Шоухэ мэдэгдсэн байна. Адмиралыг ажлаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа бөгөөд нэрийг нь олонд ил болгоогүй байгаа юм байна.
Хэрэв энэ хэрэгт тэнгисийн цэргийн дээд офицер буруутай нь тогтоогдвол хэдхэн жилийн өмнө гарсан генерал Ло Шэнчэгийн эх орноосоо урвасан хэргээс дутахгүй том шуугиан дэгдэх гэнэ. Генерал Ло нь Тайланд дахь Тайваний төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа БНХАУ-ын тавиурт өртөж элсэгдэн нууц мэдээлэл дамжуулж байгаад баригдсан юм. Түүнд 2011 онд шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон билээ.
ROC Central News Agency
Сэтгэгдэл ( 0 )