БНАСАУ Өмнөд Солонгос, АНУ-д урьдчилан тааварлашгүй цохилт бэлдэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 06

Вашингтон, Сөүлийн хутган үймүүлэх бодлогын эсрэг “эрс шийдэмгий, урьдчилан таамаглашгүй цохилтоор”Пхеньян хариу барина гэдгээ мэдэгджээ. БНАСАУ өөрийн байлдааны хүчин чадлаа, тэр дотроо цөмийн зэвсэглэлээ нэмэгдүүлэхийг зорьж байна.

Пхеньяны албан ёсны мэдэгдлээр, Хойд Солонгосын эсрэг чиглэсэн хориг арга хэмжээнүүдээ өргөтгөсөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн сүүлийн баримт бичиг нь тус орны сансрын уудмыг судлах эрхийг зөрчиж байна гэжээ.

Дашрамд дурдахад, Солонгос улсын шинэ ерөнхийлөгч Пак Кэн Хе БНАСАУ-ын цөмийн шинэ туршилтын талаарх мэдээлэлд санаа зовнин, улс төрийн бүх хүчнүүдийн оролцоотой шуурхай зөвлөгөөн хуралдуулахаар болжээ. Уг зөвлөгөөн хоёрдугаар сарын 25-нд болох аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top