Номхон далайд болсон цуврал хүчтэй газар хөдлөлтөөс үүссэн цунами өнөөдөр Японы эрэг хүрч болзошгүй аж. Газар хөдлөлтийн албаны үүргийг гүйцэтгэдэг Үндэсний цаг уурын албаны зүгээс орон нутгийн эрх баригчдад аюулгүй байдлын талаар холбогдох арга хэмжээ авах тухай сануулга хүргүүлсэн байна.
Энэ үеэр цунамийг ажиглах Номхон далайн төвөөс Соломоны арлуудын бүс нутагт оршдог Вануату, Науру, Папуа-Шинэ Гвиней, Тувалу, Фиджи, Шинэ Каледони зэрэг улсуудад зарласан байсан цунамийн аюулын тухай анхааруулгаа цуцалсан аж.
Өнөөдөр Соломоны арлуудын районд 8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар өмнө нь мэдээлж байсан билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )