Владимир Квачков: Эх орноо гадны халдлагаас хамгаалах зорилгоор зэвсэгт бүлэглэл байгуулсан

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 06

ОХУ-ын ЦТЕГ-ын чөлөөндөө гарсан хурандаа Владимир Квачковыг  2010 онд улс төрч Анатолий Чубайсын амь насанд халдах гэж байсан хэмээн  баривчилсан боловч Дээд шүүх гэм буруугүй гэж үзэж байсан. Гэхдээ  удалгүй түүнийг  төрийн эргэлт хийхийг завдсан гэх  шинэ хэрэг үүсгэн баривчилсан юм. Тэгвэл тэрбээр эх орноо гадны халдлагаас хамгаалах зорилгоор зэвсэгт бүлэглэл байгуулсан хэмээн шүүх хуралдааны үеэр мэдүүлжээ. Тэрбээр өөрийн тэргүүлдэг Ардын Чөлөөлөх фронт гэх байгууллагын гишүүдтэй хамтран "гарч болзошгүй дайн"-д зориулж партизаны бэлтгэл сургуулилт хийж байсан гэнэ. Ийм бэлтгэл хийх болсон шалтгаан нь Оросын Зэвсэгт хүчин сул дорой байгаагаас болсон хэмээн тэрбээр  мэдүүлсэн байна. Харин тагнуулын байгууллага уг бүлэглэлд нэвтэрч улмаар төрийн эргэлт хийх гэж байсан мэтээр өдөөн турхирсан гэдгийг Владимир Квачков хэлсэн байна.

RAPSI

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top