Гурван хүний амь насыг бүрэлгэсэн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа Якутад дуусчээ. Айхал тосгоны оршин суугч эр унтахад нь саад боллоо хэмээн хөршийн гурван хүнийг буудан хороосон аж.
Интерфакс агентлагийн мэдээлж буйгаар, түүнд 8-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял оногдож магадгүй гэжээ.
55 настай слесарь эр унтахаар хэвтсэн боловч хөршүүд нь архидаад, шуугилдаад унтуулахгүй байсан аж. Ингээд шөнийн хоёр цагийн орчим уг эр буу барин тэдэн рүү очиж, өөрсдийг нь болон нохойг нь буудан хороосон байна. Үүнийхээ дараа тэрээр гэртээ хүрч ирэн, цагдаа дуудсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )