Лхагва гаригт шилжих шөнө үл мэдэх этгээдүүд Москвагийн Subway кафед байсан бэлэн мөнгөний автомат машиныг хулгайлсан байна.
Уг хэрэг Новочеркассын гудамжинд болсон ба урьдчилсан мэдээллээр гурван кавказ эр үйлдсэн бололтой.
Тэд хэдэн сая рубль бүхий бэлэн мөнгөний машиныг суурилуулсан газраас нь эвдлэн авч, машинд ачин алга болжээ. Нийслэлд “Баривчилгаа” ажиллагаа зарлагдсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )