Омскт гурван хүний амь бүрэлгэсэн асуудлаар эрүүгийн хэрэг үүсчээ. 55, 43, 31 настай гурван эрийн цогцос Северная гудамжны нэгэн байшинд олдсон байна.
Мөрдөн шалгалтын явцад уг хэргийг зэргэлдээ гудамжинд нь амьдардаг 25, 27 настай ах дүү хоёр үйлдсэн нь илэрчээ.
Хоёрдугаар сарын 4-ний орой сэжигтэн хоёр этгээд өөрсдийн золиосуудтайгаа нийлэн хамт архидацгаасан байна. Тэгээд удалгүй тэдний дунд аль цэргийн ангид алба хаавал илүү дээр талаар маргаан үүсч, эцэст нь ах дүү хоёр өөрсдийн эсэргүүцэгчдийг хутга, отвертка, хүрз хэрэглэн амийг нь хөнөөсөн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )