Үзэсгэлэнт хийлч бүсгүй Ванесса Мэй Британи гаралтай. Тэрбээр Их Британи, Тайландын давхар иргэншилтэй бөгөөд 2010 оноос Тайландын үндэсний олимпийн хороотой хамтран ажиллах болсон төдийгүй Тайландын нэрийн өмнөөс олимпод оролцох асуудал хүртэл яригдаж байсан юм. Ванесса хийл хөгжмийн хатан хаан төдийгүй цанын спортоор хичээллэж шаггүй цаначин болсон билээ. Есөн настайгаасаа эхлэн тайзан дээр хийл хөгжим тоглох болсон тэрбээр өдгөө дэлхийн хамгийн шилдэг хийлч болж чадсан юм.
Сэтгэгдэл ( 0 )