Аялагч-муур эзнээ хайж байна /видео/

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 06

300 км газрыг машины хөдөлгүүрийн дор туулсан Муркад одоо дулаан байр, эмнэлгийн тусламж хэрэгтэй байгаа аж.

- “За, манай баатар энэ байна даа! Харин та нар маш намуухан ярихгүй бол тэр их аймхай шүү” хэмээн авто засварын газрын ажилтан өөрийн ер бусын “үйлчлүүлэгчийн” талаар ярьж байлаа. 300 км газар капот дотор явсан гээд бод доо, ямар байна?...

Энэ явдал хоёрдугаар сарын 3 буюу өнгөрөх ням гаригт тохиолджээ.  Сыктывкарын нэгэн авто засварын газар руу хүн утасдан, Ухта-аас ирлээ, капот доор нь өрөвдөлтэй мяу сонсогдоод байна гэжээ.  Тэрээр, би яваад очъё, та нар надад түүнийг гаргаж авахад туслаад өгөхгүй юү хэмээн ер бусын “туулай” тээсэн жолооч авто засварын газрынхныг гуйсан аж.

Ингээд “хууль бус зорчигчийг” машинаас гаргаж авахын тулд элдэв багаж бэлдэцгээн яг л мэс засал хийх гэж байгаа эмч нар аятай юм болжээ. Түүнийг удаж төдөлгүй гаргаж авсан ба ямар нэгэн гэмтэл учруулаагүй байна. Харин айсан муур өөрийн аврагчдаа жаахан маажаад амжжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top