Жирэмсний эхний гурван сардаа Кэтрин гүнж хүчтэй хордлого өгөн, эмнэлэгт хэвтэн, шинжилгээ хийлгэхэд хүрсэн билээ. Харин одоо харьцангуй бие нь сайжран, албан ёсны арга хэмжээн дээр харагдахгүй хэдий ч дэлгүүр хоршоогоор чөлөөтэй явж хувцас хэрэгсэл худалдан авч байгаа аж.
Ханхүүгийн эхнэр хэрхэн биеийн байдлаа сайжруулсныг мэдэх боломж сэтгүүлчдэд олдсон байна. Кенсингтон ордон нилдээ өмнөд африкийн бучу ургамлын үнэрээр дүүрч, гоёмсог үнэртэй лаанууд жирэмсэн Кэтринийг дотор муухай оргихоос сэргийлж байгаа гэнэ.
Мөн өглөөний ундандаа лавандагийн хольцтой жигнэмэг идэж байгаа нь хордлогод сайнаар нөлөөлж байгаа аж.
Жирэмсний хожуу хугацааны хүч тэнхээгээ хуримтлуулахын тулд Кэтрин нөхрийн хамт Карибын тэнгис дэх алслагдсан арал дээр амрахаар болжээ. Бүтэн сар тэрээр далайн бүлээн усанд сэлж, нам гүм газар байхаар шийдсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )