Хилэгнэсэн Тунист шинэ засгийн газар бүрдүүлэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 07

Тунисын ерөнхий сайд өөрийн кабинетийг татан буулгаж, үндэсний эв нэгдлийн шинэ засгийн газар бүрдүүлэх шийдвэр гаргалаа. Үүний гол шалтгаан нь улс орон даяар өрнөөд байгаа ард түмний хилэгнэсэн давалгаа аж. Энэхүү эмх замбараагүй байдлын үеэр цагдаагийн ажилтан амь үрэгдэн, хэд хэдэн хүн шархадсан байна. Сөрөг хүчний алдартай улс төрчийн аллагаас уг жагсаал цуглаан үүсч, мөрдөн байцаалтын үр дүнг хүлээлгүйгээр жагсагчид уг хэрэгт засгийн газрыг буруутгаж байгаа аж.

Агаарын хий буудлага, нулимс асгаруулах хийн шүршилт, бэхлэлт хамгаалалт – эмх замбараагүй давалгаа олныг хамарсан Тунисын нийслэл өнөөдөр иймэрхүү зураглалтай харагдаж байна. Хэдэн мянган жагсагчид Дотоод хэргийн яамны байшинг бүслэн, цагдаагийн хэсгүүд рүү дайрч байгаа аж. Хэв журам сахиулагчид бороохой хэрэглэхээс огтхон ч санаа зовохгүй байгаа ба ийм дүр зураг Сусе, Сиди-Бузиде хотуудад ажиглагдаж байна.

Сөрөг хүчний улс төрч, “Аль-Ватад” намын тэргүүн Шокри Бельиадаг мотоциклтэй үл мэдэх этгээд буудан, амь насыг нь хороосон аж. Уг хэргийн талаар одоогоор тодорхой зүйл илрээгүй ба сөрөг хүчнийхэн бүх зүйлд засгийн газрыг буруутгаж байгаа юм байна.

Д.Мигаа  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top