Пентагоны тэргүүнд нэр дэвшигчийн асуудал хойшиллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 07

Зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн Сенатын зөвлөл АНУ-ын Батлан хамгаалахын сайдад нэр дэвшиж буй Чак Хейгелийн санал хураалтыг түүнд нэмэлт асуултууд үүссэнтэй холбоотой хойшлуулжээ. Энэ зөвлөл Хейгелийг батлах эсэхийг голлон шийдэх аж.

Зөвлөлийндарга, ардчилагч-сенатч Карл Левин юунаас болж хойшлуулж байгааг тодорхой тайлбарлаагүй ч зарим эх сурвалжийн мэдээллээр, зарим бүгд найрамдахч-сенатч нар Чак Хейгелийг сүүлийн таван жил үйл ажиллагааныхаа төлөө авч байгаа урамшууллын талаар тайлан тавихыг шаардаж байгаа бололтой. Хэн түүнийг төлдөг байсан, ямар хэмжээтэй авдаг байсан, энэхүү харьцаанд гадаадын байгууллагууд оролцдог эсэх талаар хууль тогтоогчид сонирхож байгаа аж.

Бүгд найрамдахч Хейгелийн эсрэг олон нөлөө бүхий хууль тогтоогчид зогсож байгаа ба саяхны нэг сенатын зөвлөлийн сонсгол дээр түүн рүү нэг намын бүгд найрамдахчуудын зүгээс хурц шүүмжлэл чиглэсэн байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top