Францын хууль сахиулах байгууллагынхан зорчигчдын 250 гаруй эд зүйлийг хулгайлсан, Шарль-де-Голль нисэх буудлын ажилтныг баривчилсан байна. Хулгайлсан эд барааны үнэлгээ нь хамгийн багадаа 80 мянган евро болж байгаа аж.
Нисэх буудлын энэхүү ажилтан ээлжит хулгайн хэргийн үеэр хууль сахиулагчдын хараанд өртсөн байна. “Түүнийг видео ажиглалтын камерын ачаар таньж тогтоосон” гэж нисэх буудлын цагдаагийнхан мэдээлжээ.
Түүний гэрт нэгжлэг хийх үеэр өмнө нь алга болж байсан 250-300 эд зүйлс гарч ирсэн байна. Эдгээр дотор алдартай брэндийн бүтээгдэхүүнүүд, 20 ширхэг компьютер олдсоны зарим нь цоо шинээрээ байсан аж.
Эд зүйл хулгайлсан хэргээр шүүхийн мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн ба Марокко улсын иргэн, энэхүү хулгайч эр 2,2 мянган еврогийн цалингаар эдгээр үнэтэй зүйлсийг яаж “худалдаж авснаа” тайлбарлах шаардлагатай тулгараад байгаа юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 1 )
jinhene frants erchuud hun shig humuus saihan erchuud baidag sh dee haltar har garaltai hun biz