Жон Керри тангараг өргөлөө

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 07

АНУ-ын төрийн нарийн бичгийн шинэ дарга Жон Керри тангараг өргөв. Тэрээр энхтайвны тусын тулд ажиллан, алан хядах ажиллагаа болон бусад зүй бус үйлдлүүдтэй амжилттай тэмцэхийн тулд боломжтой бүх зүйлийг хийх болно гэдгээ амлалаа.

Керри энэ удаа давтан тангараг өргөж байгаа аж. Анхны албан ёсны тангараг өргөлт хоёрдугаар сарын 1-нд болжээ. Тэнд шүүгч нар, түүний ойр дотныхон оролцжээ. Харин өнөөдөр зочид их байгаа бөгөөд тангараг өргөх ёслолыг сэтгүүлчид, улс төрчид ажиглаж байна.

Жон Керри дипломатын гэр бүлд төржээ. Түүний эцэг дипломат алба хашин, төрийн департментад ажиллаж байсан ба гэр бүлийн хамт европын олон орныг тойрон албан үүргээ гүйцэтгэж байжээ. Үүнээс харахад, Жон Керри бүр багаасаа одоогийн албан тушаалдаа бэлтгэгдэж байсан гэлтэй.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top