Белень цөмийн станцыг барих эсэх нь тодорхойгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 07

Болгарын Социалист намаас  “Шинээр цөмийн эрчим хүчний реактор барьж Болгарын цөмийн энергийн салбарыг хөгжүүлэх нь зүйтэй юу” гэсэн санал асуулгыг орон даяар явуулжээ. Гэтэл санал асуулгад нийт хүн амын ердөө 20 хувь нь оролцсоноос 60 хувь нь дэмжсэн хариулт өгчээ. Тэгэхээр санал асуулгад оролцогчдын хувь 50 хувьд ч хүрэхгүй байгаа тул хүчингүй болж таарч байгаа аж.

Белень цөмийн станцыг барих ажил 1970 онд эхэлсэн бөгөөд станцын зарим хэсгийг бүрэн барьж дууссан байсан ч Ерөнхий сайд Борисов станцыг барьж, ажиллуулахад зардал ихтэй хэмээн үзэж тус станцын төслийг зогсоожээ.Тус станцыг барихад Болгар улсын ДНБ-ий дөрөвний нэгтэй тэнцэх  10 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт шаардагдана гэсэн тооцоолол гарсан юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top