Хүн төрөлхтний түүхэнд гарсан хамгийн аймшигт цөмийн эрчим хүчний үйлдвэрийн осол болох болох Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан дэлбэрэлтийн урсгал ЗХУ-ын баруун хэсэг, Зүүн Европ, Баруун Европ, Хойд Европт хүрсэн гэдэг. Ослын улмаас Украйн, Беларусь, Оросын нутгийн өргөн уудам бүсээс 336,000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Тэгвэл цацрагаар бохирдсон Чернобыльд саяхан судалгаа хийсэн биологич Чернобылийн ой, ургамал, амьтан эргэн сэргэж, цэцэглэн хөгжиж эхэлсэн гэх дүгнэлтийг хийжээ.
1986 оны 4 дүгээр сарын 26-нд тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсын хэсэг болох Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украйн Улсын нутагт орших Чернобылийн АЦС-ын осол нь Олон улсын цөмийн үзэгдлийн хэмжүүрээр 7-р зэрэглэлд багтах цорын ганц осол гэж шинжээчид үздэг. Припять хотын ойролцоо орших, Чернобылийн АЦС-ын 4-р реакторт бага эрчим хүчний системийн тест хийх явцад осол гарсан гэдэг. Эрчим хүчний хэмжээ гэнэт эрс өссөн бөгөөд аюулын горимд шилжүүлж, системийг унтраах гэж ажилтнууд оролдсоноор хяналтаас гарч, хэд хэдэн дэлбэрэлт болсон аж.
Сэтгэгдэл ( 0 )