Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Залаа-Уулыг Канадын Парламентын Сенатын Спикер Н.Кинселла болон тус парламентын Нийтийн танхимын Спикер Э.Шийэр нар энэ сарын 5, 6-нд тус тус хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр тэд Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан зохиох арга хэмжээ, түүний дотор Парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Элчин сайд Т.Залаа-Уул Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын даргалж буй Ардчилсан орнуудын Хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаа, энэ оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо болох Сайд нарын 7 дугаар бага хурлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мөн Спикер Н.Кинселла болон Э.Шийэр нарыг 2013 онд Монгол Улсад тааламжтай үедээ айлчлахыг урьсан УИХ-ын дарга З.Энхболдын албан ёсны урилгын хувийг тус бүрд нь гардууллаа.
Сэтгэгдэл ( 0 )