Дэлхий нийтээрээ гар утас хэрэглэхгүй байх өдрүүдийг өчигдөр эхлүүлсэн байна. "Гар утас хэрэглэхгүй өдрүүд" хэмээх уриатай өдөр нь маргааш буюу хоёрдугаар сарын наймны баасан гариг хүртэл үргэлжлэх аж. Эл өдөр гар утас хэрэглэхээс татгалзах буюу гар утсаар хийх ярианы тоог бууруулахыг санал болгож байгаа юм. 13 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг ажиллагааны гол зорилго нь "Адикофони" гэгч зүйлтэй тэмцэхэд оршиж байгаа гэнэ. Францын зохиолч Фил Марсо "Адикофони" гэдэг нэр томъёог нэвтрүүлсэн бөгөөд энэ нь хүн дэлхий нийтээс тусгаарлахаас эмээж гар утас, смартфон хэрэглэхээс хэт хамаарагдах үзэгдлийг ийнхүү нэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )