“Линкольн” киноноос түүхийн бүдүүлэг алдаанууд олжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 07

Америкийн сенатч Жо Кортни алдарт найруулагч Стивен Спилбергийн “Линкольн” хэмээх сүүлийн кинонд хурц шүүмжлэлтэй ханджээ. Тэрээр “Шиндлерийн бүртгэл” болон бусад олон сайхан киноны бүтээгч эрхэм түүхийн нэлээн хэдэн бүдүүлэг алдаа гаргажээ гэж улс төрч мэдэгдсэн байна.

Коннектикутын оршин суугчдыг Конгрессд төлөөлдөг сенатч эр төрөлх муж нь уг кинонд хараар дүрслэгдэж байна гэж буруушаажээ. АНУ-ын Иргэний дайны үед уг муж боолчлолыг дэмждэг байсан хэмээн кинонд үзүүлж байгаа нь түүхийн үнэнийг гуйвуулж байна гэж үзэж байгаа аж.

Сенатч зориуд Конгрессийн номын санд очиж, уг кинонд дурдагдаж буй баримт бодит эсэхийг шалгахад түүний зөв болж таарсан байна. Тухайн үед Коннектикут мужаас сонгогдсон сенатчид бүгд боолын нийгмийг халахын төлөө саналаа өгч байжээ.

Коннектикутын төлөөлөгч уг киног DVD-ээр гаргахдаа алдаагаа засна гэдэгт найдаж байна гэжээ. Гэвч Стивен Спилбергээс одоогоор ямар ч сураг гараагүй аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top