9 настай охин ээж болов

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 07

Мексикийн оршин суугч охин 9 настайдаа ээж болжээ. Орон нутгийн хэвлэлийнхний нэрлэж буйгаар Дафна охин нэгдүгээр сарын 27-нд охин төрүүлсэн байна. Одоогоор эх, охин хоёрын бие сайн ба хүүхэд хэвийн үзүүлэлттэй \2,7 кг жинтэй, 50 см өндөртэй\ төрсөн аж. Охин хүүхдээ бүтэн 40 долоо хоног тээжээ.

Шинээр мэндэлсэн охины эцэг болох 17 настай залууг мөрдөн шалгаж байгаа аж. Түүнд 9 настай охиныг хүчирхийлсэн хэрэгт эрүү үүсгэж магадгүй байна. Гэвч бяцхан ээжийн өгүүлж буйгаар, тэдний хоорондох харьцаа хайр сэтгэлээс үүдсэн хэмээн мэдүүлж байгаа ч эрх баригчдын зүгээс төдийлөн итгэхгүй байгаа аж.

Охин 17 настай тэрхүү хөвгүүнтэй нэг хэсэг уулзаж байсан ба жирэмсний долоон сар хүртлээ мэдээгүй явжээ. Үүний талаар мэдэнгүүт залуу хөвгүүн өөрийн бяцхан найз охиндоо хотоос өөр тийшээ явж хүүхдээ өсгөе хэмээн санал тавихад охин зөвшөөрөөгүй ба түүний найз хүү ганцаараа явсан байна. Цагдаагийнхан түүнийг хайж, болж өнгөрсөн явдлын талаар тайлбар авахаар оролдож байгаа аж.

Дафнагийн хувьд, Гвадалахараас 25 миль зайтай ядуу районд амьдардаг ба гэрт нь түүнээс гадна 10 хүүхэд байдаг, эцэг эх нь бүтэн өдөржингөө борви бохисхийлгүй ажиллан, хүүхдүүдээ харж хямгадах ямар ч боломжгүй байдаг аж. Эмнэлэгт охинд кесарево хагалгаа хийн, хүүхдийг нь төрүүлсэн байна.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top