77 настай тамирчин эмэгтэй 35 медаль авчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 07

Спортод яг л хайр сэтгэл шиг насны хязгаар гэж үгүй. Будант Альбионы хижээл оршин суугч Альбиона Дороти үүнийг өөрийн биеэр баталжээ. Тэрээр 77 насандаа олон залуу бүсгүйчүүдийн зөвхөн мөрөөдөхөөс хэтэрдэггүй, тийм спортын бахдам амжилтуудыг үзүүлж чадсан байна.

Нэгэн удаа бүх нийтийн марафон гүйлтийн үеэр Дороти 80 настай нэгэн гүйгчийг олж харжээ. “Тэр өдий насандаа кросст гүйгээд байхад би яагаад чадахгүй гэж" хэмээн бодсон байна. Хэдэн жилийн дараа тэрээр 75-80 насныхны дунд явагдсан харайлтын тэмцээнд  аваргын цом авчээ.

Макленнан 55 настайдаа тэтгэвэрт гарсан ба түүнээс хойш өөрийгөө спортод бүрэн зориулсан байна. 2012 он гэхэд тэрээр хөнгөн атлетикаар 35 алтан медаль авч амжжээ. Түүний тогтоосон рекордын тоо хэдэн арваар тоологдох аж.

Биеийн галбираа хэвээр хадгална гэдэг тийм ч амар эд биш ба долоо хоногт 9 цагийг идэвхтэй дасгалд зарцуулж байна. Үүнд нь түүний хүү Стивен тусалдаг аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top