Амьтдыг чин сэтгэлээсээ өрөвдөн хайрладаг зарим хүмүүсийн нинжин сэтгэлд хил хязгаар гэж үгүй аж. Тэдний нэг нь гэмтлээс болж сэлэхэд хүндрэлтэй болсон алтан загасанд тусалжээ.
Эзэн нь алтан загасыг сэлэхэд туслах тусгай хэрэгсэл бүтээсэн байна. Энэхүү бичлэг 2010 онд интернетэд тавигдсан боловч яагаад ч юм саяхнаас хүчээ авч эхэлжээ. Саяхан түүнийг телевизээр хүртэл үзүүллээ хэмээн Huffington Post-д тэмдэглэсэн байна.
Загасны эзэн энэхүү бичлэгнийхээ доор: “Миний алтан загас хэдийгээр жаахан инээдтэй харагдаж байгаа ч бүтэн өдрөөр аквариумын ёроолд уйтгарлан хэвтэхээс хамаагүй дээр байна” гэж бичжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )