Өнөөдөр Хоккайдогоос баруун хойд зүгт байрладаг Рисири арлын районд Японы агаарын орон зайн хилийг оросын хоёр сөнөөгч онгоц зөрчсөн байна.
Үүний хариуд Наран улсын зүгээс өөрсдийн онгоцыг агаарт хөөргөсөн аж.
Хамгийн сүүлийн иймэрхүү тохиолдол 2008 онд болж байжээ. Тэр үед ОХУ-ын хил хамгаалах албаны АН-72 онгоц оросын усан замд нэвтэрсэн үл мэдэх хөлөг онгоцыг мөрдөж байгаад агаарын хилийг давж байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )