Израиль улс нь Иран улсад халдан довтолсон тохиолдолд Ираны ард түмэн Израилийг үнсэн товрог болгоход бэлэн байна хэмээн Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад мэдэгдлээ. Тэрбээр Египетийн хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө "Израильд цэргийн цохилт өгөх гээгүй. Учир нь цэргийн номнол маань батлан хамгаалах шинж чанартай" хэмээжээ. Түүнчлэн Иран одоо хөгжингүй аж үйлдвэртэй, цөмийн, сансрын гүрэн улс болсон хэмээн мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )