Боловсролын шинэчлэлийг эсэргүүцэн жагслаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 08

Испанийн нийслэл Мадрид хотноо боловсролын системийн шинэчлэлийг эсэргүүцэн жагссан багш, сурагчдын гурван өдрийн ажиллагаа пүрэв гаригт олон мянган хүнийг хамарсан сүрт жагсаалаар өндөрлөв.

“Боловсрол бол зарлага биш, харин хөрөнгө оруулалт. Иймээс хасах ёсгүй!” гэсэн уриа лоозон барьсан 40 мянга гаруй хүний жагсаал Мадридын төв гудамжуудаар өнгөрөн, Пуэрта-дель-Соль талбай дээр цуглаан зохион байгуулж, Боловсролын сайд Хосе Игнасио Вертаг огцрохыг шаарджээ.

“Энэ хууль испаничуудын сурч боловсрох үндсэн хуулийн эрхийг зөрчиж байна. Ингэснээрээ боловсролыг бараа болгон хувиргаж байна” хэмээн тус орны томоохон үйлдвэрчний эвлэлүүдийн нэг болох Ажилчны зөвлөлийн төлөөлөгч Исабель Гальбин өгүүлсэн байна.

Энэхүү хууль нь төгсөгчдийн 30% нь коллежид суралцан, их сургуулийн боловсрол элитэд тооцогддог байсан өнгөрсөн үе рүү улс орныг ухраахад хүргээд байна гэж жагсагчид үзэж байгаа аж.

Д.Мигаа   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top