Хойд Ирландын томоохон хотуудад үүссэн эмх замбараагүй байдалд Нэгдсэн вант улс 15 сая фунт буюу 24 сая доллар зарлагадсан байна. Энэхүү мөнгө нь эмх замбараагүй байдлыг даран, нийгмийн хэв журмыг сахиулахад чиглэсэн цагдаагийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулагдсан аж. Энэхүү эмх замбараагүй байдлын үеэр эвдэрч хэмхэрсэн улсын болон хувийн өмчийн тооцоо хараахан гараагүй байгаа юм байна.
“Сүүлийн есөн долоо хоног Хойд Ирландын цагдаагийнхны хувьд асар хэцүү байлаа. Бид нөхцөл байдлыг хяналтаас гаргахгүйн тулд бүхий л боломжтой арга хэмжээг авч байлаа. Цаашид ч Белфастын болон бусад хотуудын хууль сахиулах байгууллага танхай этгээдүүдэд эрс шийдэмгий хариу барих болно” хэмээн ерөнхий зохицуулагч Мэтт Бэгготт өгүүлжээ.
Одоо Хойд Ирландын нийслэлд байдал харьцангуй тогтворжжээ. Хоёр сар гаруйн эмх замбараагүй байдлын улмаас 150 орчим цагдаагийн албан хаагчид бэртэж гэмтсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )