АНУ-ын зүүн хойд зүгт хүчтэй цасан шуурга болж байна. Үүнтэй холбоотойгоор америкийн нисэх компаниуд баасан гаригт олон зуун нислэгээ хойшлуулахаар төлөвлөжээ. Олон том нисэх буудлуудын, ялангуяа Нью-Йорк, Чикаго, Бостон хотуудын, үйл ажиллагаа доголдож эхэлсэн байна.
Нью-Йоркт баасан гаригийн өглөөнөөс цас орж шуургалах магадлалтайгаас шалтгаалан, хүмүүс хүнсээ базаахаар дэлгүүрүүдэд урт дараалал үүсгэжээ.
Бостон хотын захирагч Томас Менино баасан гаригт хотын бүх сургуулиуд хаагдан, гол гудамжуудад авто тээврийн хэрэгсэл зогсоохыг хориглосон тухай зарлан, мэдэгдсэн аж. Мөн Нью-Йорк хотын тэргүүн Майкл Блумберг баасан, бямба гаригуудад иргэдээ аль болохоор гэрээс гарахгүй байхыг уриалсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )