Долоо хоногийн дараа “сансрын зочин” дэлхийд ойртоно

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 08

45 метрийн диаметр бүхий жижиг гариг хоёрдугаар сарын 15-ны өдөр дэлхийд хамгийн ойрхон зайтай ирэх ба энэ нь америкийн эрдэмтэд, мэргэжилтнүүдийг огтхон ч түгшээхгүй байна. Энэхүү гариг нь дэлхий, тойрог зам дахь хиймэл дагуулууд, Олон улсын сансрын станцад ямар ч аюул занал учруулахгүй хэмээн NASA агентлаг баталжээ.

2012 DA14 дугаарлалт бүхий “сансрын зочин” долоо хоногийн дараа дэлхийд ердөө 27,7 мянган км ойртож ирэх аж. Энэ нь хэзээ нэгэн цагт дэлхийд дөхөж ирж байсан гаригуудаас хамгийн ойрхон зайтай нь юм байна. Дэлхийгээс сар хүрэх зайнаас 10 дахин бага, тойрог замын хиймэл дагуулуудын хоорондын бүсээс ч ойрхон зай юм. Гэвч уг гаригийн нислэгийн чиглэл маш сайн судлагдсан ба Дэлхийтэй мөргөлдөх ямар ч боломжгүй гэж үзэж байна.

Хэрэв мөргөлдөх тохиолдол гарлаа гэж бодоход бүс нутгийн хэмжээний гамшиг болох аж. Хүндийн жин нь 130 мянган тонн, хөдөлгөөний хурд нь цагт 28,1 мянган км буюу секундэд 7,82 км юм. Манай гаригийн гадаргуу дээр унах тохиолдолд алдарт Тунгуссын солир шиг, эсвэл 2,5 мегатонн цөмийн бөмбөг шиг сүйрэл дагуулах аж.

Огторгуйн уудмаас ирэх зочин АНУ-ын зүүн эргийн цагаар энэ сарын 15-ны өдрийн 14 цаг 24 минутад хамгийн ойртох юм байна. Энэ үед уг гариг Энэтхэгийн далайн зүүн хэсгийн Суматра арал дээгүүр нисэн өнгөрөх аж.

Д.Мигаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top