Хятад улс өнгөрсөн оны алт олборлолтоороо дэлхийд тэргүүн байранд орлоо. Олборлолтын хэмжээ 403 тонн бөгөөд 2011 оныхтой харьцуулбал, 12 хувиар өссөн тухай Хятадын алтны холбооноос мэдэгдсэн байна. БНХАУ нь ӨАБНУ-ыг гүйцэн түрүүлж, энэ салбарт зургаан жил дараалан хошуучилж байгаа аж. Тус улсын алт олборлолтын гол нутгууд нь Шаньдун, Хэнань болон Зянси муж юм.
Сэтгэгдэл ( 0 )