Google Earth хиймэл дагуулын зургийг судалж байхдаа кузбассын эрчим хүчний компанийн ажилтан Павел Володин Беловын районы Коновалово тосгоноос 1,5 км зайд орших ой дотор ер бусын дугуй тойргууд байхыг олж харжээ.
Google Earth программ дээр өвлийн улиралд авсан зургийг компанийн ажилтнууд Яндексийн өргөтгөлийг ашиглан тэрхүү газрыг судалж үзтэл зуны улиралд бас илэрч байжээ.
“Том тойргийн диаметр 300 метр орчим ба доторх жижиг 6 тойргийн диаметр нь 30 орчим метр байна. Эдгээр нь чухам юу болохыг бид хараахан мэдэхгүй байгаа ба ямар нэгэн харь гаригийн хөлгийн мөртэй төстэй ч юм шиг, эсвэл хэзээ нэгэн цагт энэ газар ямар нэгэн пуужингийн суурь, эртний иргэншилт хүмүүс байсан мэт сэтгэгдэл төрүүлж байна” гэж судлаач Алексей Двойченков өгүүлжээ.
Мөн эдгээр тойргуудын дотор маш өндөр модод ургаж байгаа нь эдгээр мөр хэдэн зуун жилийн өмнөх ч байж мэдэхээр аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )