Кентукки мужийн нэгэн асрамжийн газарт амьдардаг, пудель, ши-тцу хоёрын эрлийз Тоник хэмээх нохой интернетэд зураг нь тавигдсанаас хойш олон сая хүмүүсийн анхаарлыг өөртөө татжээ. Түүнд сайн эзэн олохын тулд асрамжийн газрын сайт дээр зургийг нь тавьсан аж.
Олон хүмүүсийн үзэж буйгаар, нохойны нүүр нь хүний царайг санагдуулмаар байна гэнэ. Заримд нь энэхүү төстэй байдал эвгүй санагдаж байгаа бол зарим нь ихэд сонирхож байгаа бололтой.
Хоёр настай Тоникийг аймшигт нөхцөлд нохдыг хорьж байсан нэгэн хууль бус газраас олж аварчээ. Асрамжийн газрын ажилтны өгүүлж буйгаар, нохой их номхон, ядруухан амьтан бөгөөд түүнд зулгааж ноолоод байхаар бага насны хүүхэдгүй, хариуцлагатай эзэн олох шаардлагатай байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )