Эсэргүүцэгчид ерөнхийлөгчийн ордныг шатаажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 09

Египетийн Каир хот дахь олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал улам нэмэгдэн, жагсагчид ерөнхийлөгчийн ордон руу ордог нэг хаалгыг шатаажээ. Ордны гаднах бэхлэлтийг хүмүүс дайран орсон хэдий ч улсын армийн зүгээс одоогоор жагсагчид руу чиглэсэн үйлдэл хийгээгүй байна.

Египетийн нийслэлд олон мянган хүмүүс одоогийн ерөнхийлөгч Мухаммед Мурсиг огцрохыг шаардан, “Ах дүү мусульманчууд” эрх баригч хөдөлгөөнийхний исламчуудын эсрэг тэмцэж байгаа билээ. Эмх замбараагүй байдал Александр болон бусад томоохон хотуудад тархан дэгдэж, эсэргүүцэгчид засаг захиргааны байрууд руу чулуу нүүлгэн, тэсрэх коктейль шидэж байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top