Сирийн сөрөг хүчнийхэн өөрсдийн оффисыг Нью-Йоркт НҮБ-ын штаб-байрны ойролцоо, мөн Вашингтонд нээхээр төлөвлөж байна. Тэдний энэхүү санаачлагад Оросын зүгээс хэрхэн хандаж байгаа талаар НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын суурин төлөөлөгч Виталий Чуркин илэрхийлжээ.
Түүний өгүүлснээр, АНУ-д байгуулагдах Сирийн сөрөг хүчнийхний оффисуудтай оросын дипломатууд холбоо тогтооход бэлэн байгаа ба харин тэдний зүгээс НҮБ-д өөрсдийн төлөөлөгчдийг илгээх оролдлого гаргавал эсэргүүцэх болно гэжээ.
Мөн Орос улс Сирийн сөрөг хүчнийг өөрийн засгийн газартайгаа харилцан зөвшилцөл, тохиролцоонд хүрэх талаар санаачлага гаргавал дэмжих ба сирийн сөрөг хүчний ганц талт үйлдлүүд нь тус улсын улс төрийн нөхцөл байдал сайжрахад сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )