Оросын талд ажилласан тагнуул 20 жилийн ял авлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 09

Канадын тэнгисийн цэргийн тагнуулын албаны офицер Жеффри Пол Делайл Оросын талд ашигтайгаар тагнуул хийсэн хэрэгт буруутгагдан, 20 жил хорих ял, 112 мянган долларын торгууль төлөхөөр болжээ.

“Тэр улс орондоо хүйтэн сэтгэл гарган, Оросын талд үйлчлэх санал тавьж, үндэсний ашиг сонирхолд харшилсан том хохирол өөрийн улсад учруулсан. Түүнийг зөвтгөх ямар ч боломжгүй” хэмээн шүүгч Пэтрик Керран өгүүлсэн байна.

Прокурор Лин Декари яллах тогтоолыг уншихдаа, Делайл зөвхөн Канадын Батлан хамгаалах яамны хаалттай мэдээллийн бааз төдийгүй НАТО-гийн баазад нэвтрэх боломжтой байсан хэмээн онцлон тэмдэглэжээ. Тэрээр оросын талд нууц материалуудыг 2007 оны долоодугаар сарын 6-наас баригдах хүртлээ буюу, 2012 оны нэгдүгээр сарын 13 хүртэл дамжуулж байсан аж.  Үүнийхээ төлөө тэрээр сар бүр 3000 доллар хөлсөнд авдаг байжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top