Берлускони Сан-Ремогийн наадмыг хойшлуулахыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 09

Сильвио Берлускони Сан-Ремод зохиогддог хөгжмийн алдартай фестивалийн хугацааг хойшлуулахыг шаарджээ.

Одоогийн сонгуулиар ерөнхий сайдын суудлыг буцаан авахаар санаархаж байгаа “Эрх чөлөөт ард түмэн” намын тэргүүн Берлусконигийн бодлоор, RAI улсын телевизийн сувгуудаар хөгжмийн шоуг шууд дамжуулах явдал нь сонгогчдын сэтгэл зүйд нэр дэвшигчдийн хөтөлбөрийг хүлээн авахад саад болно гэж үзэж байгаа аж.

Энэ онд Сан-Ремо дахь хөгжмийн наадам хоёрдугаар сарын 12-20-нд зохиогдох ба харин хугацаанаас өмнөх парламентын сонгууль хоёрдугаар сарын 24-25-нд товлогдсон байна.

Берлускони Сан-Ремогийн наадмыг гуравдугаар сар руу хойшлуулах хүсэлтэй байгаа аж. Харин зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэж буйгаар, фестивалийн хугацаа парламентын сонгуулиас өмнө зарлагдсан учраас ахин өөрчлөх боломжгүй хэмээн үзэж байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top