Хакерууд АНУ-ын экс-ерөнхийлөгчийн хувийн зургуудыг интернетэд тавьжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 09

Хакерууд АНУ-ын төрийн тэргүүн асан том-Жорж Бушийн хувийн шууданг эвдэлжээ. Энэ талаар америкийн хэвлэлүүдээр мэдээлж байна.

Кибер гэмт этгээдүүдийн “олз” нь Бушийн гэр бүлийн гишүүдийн хоорондын захидал харилцаа, тэдний хувийн фото зургууд, гэрийн хаяг, утасны дугаарууд болсон аж. Эдгээр мэдээллүүд интернетээр тарж эхэлжээ. Тэнд том-Бушийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа зурагнууд тавигдсан байна.

88 настай улс төрч эрхэм биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хоёр сар орчим эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Өндөр албан тушаалд байсан хүмүүсийн хамгаалалтыг хариуцдаг АНУ-ын нууц алба болж өнгөрсөн үйл явдлыг мөрдөн шалгаж эхлээд байгаа аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top