“Муу ёрын тооноос” болж ажлаасаа халагдахад хүрэв

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 09

Хэвлэх үйлдвэрийн ажилчин нэгэн эр өөрийн оюун санаагаа “аврахын” тулд ажлаасаа халагдах шаардлагатай болжээ.

Уолтер Слонопас (Walter Slonopas) 2011 оны дөрөвдүгээр сард Теннеси мужид орших хэвлэх үйлдвэрт туслах ажилчнаар орсон байна. Хөдөлмөрч эр өөрийн дугаараа мэдэх хүртлээ маш шаргуу ажиллаж байсан аж.

Харин түүний ажилтны дугаар нь 668 байх ёстой атал 666 болж өөрчлөгдсөн нь түүнийг ихэд бухимдуулсан байна. Бурханд гүн итгэгч тэрээр үйлдвэрийн удирдлага руу очин “муу ёрын тоог” түүнээс авахыг шаардсан аж. Компанийн хэвлэлийн нарийн бичгийн дарга тэр дор нь Христэд итгэгч эрээс уучлал гуйн, дугаарыг нь 668 болгожээ.

Слонопасын таагүй явдал үүгээр дууссангүй. 2011 оны долоодугаар сард компанийн мэдээллийн системд эвдрэл тохиолдон, уг эр ахиад 666 дугаартай болчихжээ. Энэ удаад америк эр ажилдаа явахгүй байхаар эрс шийдсэн байна. Гэвч түүнийг тайтгаруулан, ахин дугаарыг нь өөрчилж өгсөн аж.

Ингээд нэг хэсэгтээ хэвийн ажиллаж байтал энэ 2013 онд нөгөө муу ёрын гурван 6 ахин 52 настай эртэй таарах нь тэр. Түүнд оногдсон татварын маягтын дугаар 666 гэж дугаарлагдсан байжээ. Энэ удаа тэрээр ахин өөр маягт ч хүссэнгүй, шууд ажлаасаа халагдсан байна.  

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top