Хятадууд Могой жилээ угтлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 10

Хятадад билгийн тооллын шинэ оноо угтлаа. Бээжин хотноо хэдийгээр эрх баригчдын зүгээс хориглосон хэдий ч гэрэл цацруулсан буудлага, тэсрэлтээр шинэ, хар усан могой жилээ угтацгаав.

“Шинэ онд манай улс зөвхөн эдийн засгийн төдийгүй оюун санааны хувьд улам хүчирхэгжиж, настангууд нь хайр халамжаар дүүрэн, хүүхэд багачууд аз жаргалаар бялхаж байгаасай гэж хүсэж байна” хэмээн нэгэн оршин суугч бүсгүй өгүүллээ.

Шинэ оны билэг тэмдгийн талаар зурхай судлаачид анхааруулж байна. Могой гэдэг амьтан бол ерөнхийдөө зөрчилтэй маягийн бодьгал учраас жишээ нь, биржийн индекс гэхэд могой маягаар шургуу боловч урьдчилан таамаглашгүй байдлаар хөдлөх, мөн усан могой их өөрчлөлтийг бэлэгддэг хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, ирж буй жил хүмүүсээс уян хатан, хурц сэргэлэн гэх мэт могойн чанарыг шаардаж байна гэжээ.

Хар усан могойг мөн “бяцхан луу” хэмээн үлгэрийн амьтнаар нэрлэж байна. Хятадын шинэ жилийн хөтөлбөрт “арслангийн бүжиг” заавал багтдаг. Энэ амьтан мөн гүн гүнзгий бэлэгдлийн утга агуулдаг аж. Хөдөлгөөний нэгдмэл зохицлыг шаарддаг бүлгийн бүжиглэлт нь багийн үзэл санааг бүрэлдүүлэх сайн талтай гэж үздэг ба шинэ онд хүмүүстэй харилцан ойлголцох явдлыг чухалчилж байна.

Айлчлан ирж буй могой жилийн янз бүрийн өнгө төрхтэй урьдчилсан таамаглалыг үл хайхран хятадууд зөвхөн сайн сайхан өөрчлөлтүүдийг хүсэн хүлээж байгаа аж.

Д.Мигаа    

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top