Номхон далайд, Соломоны арлуудын бүрэлдэхүүнд багтдаг Санта-Круз арлын дэргэд 6,5 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт гүндээ 33 км, цохилтын гол хүч нь Лата хотоос 29 км-т тохиосон байна.
Өмнө нь Соломоны арлуудын эрх баригчдын зүгээс өнгөрөгч лхагва гаригт болсон 8 баллын хүчтэй газар хөдлөлтөд хамгийн ихээр өртсөн Санта-Крузыг гамшгийн бүсээр зарлаад байсан билээ. Уг газар хөдлөлтийн уршгаар үүссэн цунами арлуудыг бүрхэн, 20 тосгоныг газрын хөрснөөс арчин, 13 хүн амь үрэгдэж, олон хүн ор сураггүй алга болсон аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )