Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын дарга болох хүсэлтэй иргэдийг бүртгэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 11

Төрийн албаны зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаанаар удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлах тухай хэлэлцээд, дараах агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалтыг нийтэд, нээлттэй зарлахаар тогтжээ.   Үүнд:

 Засгийн газрын тохируулагч агентлаг:

 1. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга

2. Цөмийн энергийн газрын дарга

3. Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга

 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг:

 1. Газрын тосны газрын дарга

2. Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга

3. Худалдан авах ажиллагааны газрын дарга

4. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга

5. Мал эмнэлэг, үржлийн газрын дарга

6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга

7. Гадаадын иргэн, харъяатын газрын дарга

8. Иргэний нисэхийн ерөнхий газрын  дарга

Сонгон шалгаруулалтыг 2013 оны гуравдугаар сарын 7, 11, 12- ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд сонгон шалгаруулалтад орох иргэдийг гуравдугаар сарын 3,4 -ний өдрүүдэд бүртгэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top