Ромын пап XYI Бенедикт хүндтэй суудлаасаа сайн дураараа татгалзах шийдвэр гэнэт гаргасан нь Ватиканы түүхэнд зургаан зууны турш гарч байгаагүй зүйл болж, олон нийтийн хувьд цэлмэг тэнгэрт аянга ниргэх шиг болсон аж.
Хоёр жилийн өмнөөс л түүний эрүүл мэндтэй холбоотой зөрчил үүсч эхэлсэн байна. Тэрээр онгоцоор нисэхээ бараг больсон ба эмч нар хилийн чанадад зорчихыг нь хориглосон билээ.
Түүний хамгийн ойр дотны хүн болох хувийн үйлчлэгч Получчо нь папын унтлагын өрөөнөөс хувийн баримтуудыг нь авч, хэвлэлд хачирхалтай баримтууд нийтлэгдсэн нь түүний эрүүл мэнд муудахад сөргөөр нөлөөлжээ.
Бенедиктийн ирээдүй тодорхой, тэр уламжлал ёсоор сүмд очих ёстой. Үүнээс өмнө, 1415 онд XII Григорий пап сүм хийдийн хагарал бутралыг эцэс болгохын тулд суудлаасаа татгалзаж байсан аж.
Ромын папын залгамжлагчийг тодруулах ажилд Бенедикт өөрөө оролцохгүй байгаа ба 5-12 хүний нэр дурдагдан, хүмүүс хоорондоо мөрий тавьцгааж байна. Нэр дэвшигчид дотроос Квебек ба Конгрегацын гэгээнтэн Марк Уэлле, Миланы болон Венецийн хамба Анжело Скола хоёрын нэр илүүтэй сонсогдож байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )