БНАСАУ цөмийн шинэ туршилт хийх бэлтгэлийг хангаж байгаа эсэх талаар Сөүлд таамаглацгааж байна. Учир нь, сүүлийн хэдэн өдөр Пхунгери дахь хойд солонгосын цөмийн туршилтын талбайгаас хүн хүч, техник хэрэгслээ нүүлгэн шилжүүлсээр байна. Өмнөд Солонгосын шинжээчид энэ нь түр зуурын арга хэмжээ эсэх талаар тодорхойлоход хүндрэлтэй учраад байгаа аж.
Дашрамд дурдахад, Хойд Солонгост өмнө нь хоёр удаа газар доорх цөмийн туршилтууд 2006, 2009 онуудад явагдаж байсан билээ. Энэ оны нэгдүгээр сард БНАСАУ-ын эрх баригчид гурав дахь удаагийн цөмийн туршилт явуулах талаар анхааруулж байсан хэдий ч хугацаа нь одоогоор тодорхойгүй байна.
Пхеньян өөрийн удирдагч асан Ким Чен Ирийн төрсөн өдөр болох хоёрдугаар сарын 16-нд цөмийн шинэ туршилтаа хийж болзошгүй гэсэн таамаглал Сөүлд байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )