Челябинск мужийн хүүхдийн эмнэлгийн эмч нар ер бусын хагалгаа хийсэн байна. Ой дөнгөж хүрч байгаа бяцхан хүүгийн дотор эрхтнийг дурандаж харахад ходоод нь хүүхдийн тоглоомын соронзуудаар бараг дүүрчихсэн байжээ.
Азаар, хүүгийн ээж олон тоглоомынх нь соронз алга болсныг цаг тухайд нь мэдэн эмчид хандсан аж. Хүүхдийн ерөнхий мэс засалч эмч Николай Ростовцевийн өгүүлснээр, эмнэлэгт олон жил ажиллахдаа бяцхан үйлчлүүлэгчдийн ходоодноос янз бүрийн зүйлс гаргаж авч байсан боловч энэ удаагийнх шиг ийм олноор нь “бөөндсөн” юм авч байсангүй гэжээ.
Одоогоор хүүгийн бие сайжирсан ба эмч нарын зүгээс бяцхан хүүхдүүдээ нарийн чанд анхаарч байхыг эцэг эхчүүдэд анхааруулж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 2 )
sain emch bj dee tm ee humuusee