ОХУ дэлхийн зах зээлээс худалдан авч буй алтны хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж байгаа аж. Тус улс сүүлийн 10 жилд Төв банкиндаа 570 тонн алт худалдан авчээ. Оросын эрх баригчдын алт худалдан авах бодлого нь ОХУ-д ашигтай болсныг мэргэжилтнүүд тэмдэглэснээс гадна 2000 оноос хойш алтны үнэ 400 хувиар өсөн нэмэгдсэн явдал нь ОХУ-ын удирдлагын санхүүгийн бодлого үнэн зөв байгааг нотлон харуулж байна гэжээ.
"Блумберг" агентлагийн мэдээлж байгаагаар "Дэлхийн Төв банкууд санхүүгийн хямралаас гарахын тулд цаасан мөнгө яаран хэвлэн гаргаж, евро, долларт итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг бусниулж байгаа үед илүү найдвартай эд хөрөнгийг эрж байна. Энэ бол алт" хэмээн тодотгожээ.
Сэтгэгдэл ( 0 )