92 настай эмээ шивээс хийлгэв

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 12

Шивээс хийлгэхэд хэзээ ч оройтно гэж байдаггүй аж. Британийн Дорсет хотын 92 настай оршин суугч Уинифред Тернер үүнийг өөрийн үлгэр жишээгээр баталсан байна. Тэрээр бие дээрээ шивээс хийлгэхээр шийдсэн хамгийн настай эмэгтэйгээр шалгараад байгаа аж.  Энэхүү шивээсээ тэрээр өөрийн талийгаач нөхөртөө зориулжээ хэмээн британийн BBC теле радио компани мэдээллээ.

Уинифред Тернерийн хийлгэсэн шивээс нэг нь хагарсан хоёр зүрхийг дүрсэлсэн байна. Хагарсан зүрхэн дотор гурван жилийн өмнө, 90 настайдаа өөд болсон нөхөр Жимийнх нь овог нэрийн эхний үсгүүд, нөгөө дотор нь Уинифредийн эхний үсгүүд дүрслэгджээ.

Энэ нь уг настай эмэгтэйн хийлгэж буй гурав дахь шивээс аж. Анхных нь мөн талийгаач нөхөр Жимд зориулагдсан ба баруун гарын бугуйн дээрээ “Санаж байна” гэсэн бичиг, доор нь нас барсан он, сар,өдөр бичигджээ. Нөгөө гар дээр нь ач зээ нарынх нь нэрийн үсгүүд бичигдсэн бугуйвч дүрслэгдсэн аж.

Бүсгүйчүүдэд шивээс хийж үйлчилдэг 27 настай Роб Ридлэнд настай эмээгийн эр зориг, тэсвэр тэвчээрийг шагшин бахадсан байна. “Тэр энэхүү онцгүй мэдрэмжийг миний залуухан үйлчлэгчдээс илүү тэвчиж байсан” хэмээн шивээсчин эр өгүүлжээ. Харин британи эмээ гандан буурахгүй,  цаашид бие дээрээ дурсгалын бичээс хийлгэхээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top