БНАСАУ-ын нутаг дэвсгэрт 4,9 баллын хүчтэй газар доорхи түлхэлт бүртгэгдсэн байна. Хойд Солонгос газар хөдлөлтийн аюултай бүсэд оршдоггүй тул энэхүү доргилт нь цөмийн шинэ туршилт хийснээс үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Reuters агентлагийн энэхүү мэдээллийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн эх сурвалжууд баталж байна. Түлхэлтийн хүч цөмийн туршилтын талбайн орчимд бүртгэгдсэн юм байна.
Үүнтэй холбогдуулан, Японы агаарын орон зайд хэмжилт хийх зориулалтаар тусгай багаж төхөөрөмжөөр тоноглогдсон онгоцуудыг хөөргөх шийдвэр гаргажээ. Энэ ажилд японы гол Хонсю арлын хойд хэсэгт орших Мисавагийн цэргийн баазын Т-4 онгоцуудыг ашиглах аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )