Барак Обама дундаж давхаргынханд найдлага тавьж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 13

АНУ-ын одоогийн засгийн газрын гол зорилго бол америкийн эдийн засгийн хөдөлгөгч хүчин болох дундаж давхаргынхны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх явдал аж. Үүнд чиглэсэн урт хугацааны зорилтыг ерөнхийлөгч Барак Обама өөрийн захиргааны өмнө тавьж байна.

АНУ-ын Конгрессд жил бүр уламжлал болгон илгээдэг “Улс орны байдлын талаарх” илтгэлээс “Бидний үеийнхний гол бодлого бол америкийн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгүүр болох дундаж давхаргын хөгжил цэцэглэлтийг ахин дэлгэрүүлэх явдал юм” хэмээх үгсийг Цагаан ордны хэвлэлийн алба ишлэл татсан байна.

“Бидний хийж гүйцээгээгүй ажил бол засгийн газар сонгогдсон цөөнхийн төлөө бус, харин олонхийн төлөө ажиллан, хувь хүний санаачлага, чөлөөт сонголтыг хөхүүлэн дэмжих явдал юм” хэмээн АНУ-ын төрийн тэргүүн өгүүлжээ.

“Замыг заагч алтан гадас од” нь өгөөжтэй ажлын байруудыг бий болгогч өсөн хөгжиж буй эдийн засаг болох ёстой гэж Обама үзэж байна. “Яавал илүү их ажлын байрыг бий болгож, түүнд ажиллах хүмүүст хэрхэн туслах вэ гэдэг асуултыг бид өдөр бүр өөрсөддөө тавих ёстой” гэдэгт америкийн удирдагч итгэл төгс байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top