Тайландын цэргийн бааз руу дайрчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 13

Салан тусгаарлагчдын бүлгийн дайчид Тайландын цэргийн бааз руу халдлага хийсний улмаас 17 хүн амь үрэгдсэн байна. Уг явдал вант улсын өмнө зүгт, Малайзтай хиллэдэг бүсийн ойролцоо гарсан аж. Энэ талаар тус орны зэвсэгт хүчний төлөөлөгч, хурандаа Прамот Прамин сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ.

“60 тэнгисийн явган цэрэг байсан бааз руу 100 орчим зэвсэглэсэн этгээдүүд дайрсан” хэмээн Тайландын армийн төлөөлөгч тайлбар хийсэн байна. Түүний өгүүлснээр, дайралтыг таслан зогсоож чадсан ба тайландын армийн бүрэлдэхүүнд гарз хохирол учраагүй аж.

Тайландын мусульманчуудын өмнө зүг өөрсдийн салан тусгаарлах ажиллагаагаар алдартай билээ. Сүүлийн 9 жилд исламчуудын үйлдлийн уршгаар тус орны энэ хэсэгт 5 мянга гаруй хүн амь эрсдэн, 10 мянга орчим хүн шархадсан байна. 

2004 оны нэгдүгээр сараас хойш салан тусгаарлагчид вант улсын өмнө зүгийн Наратхиват, Паттани, Яла зэрэг гурван муж, тэдэнтэй хөрш зэргэлдээ Сонгкхла мужийн дөрвөн тойрогт 12 мянга орчим халдлага үйлдсэн аж.  Тэд Малайзтай хил залгаа оршдог эдгээр гурван мужийг Тайландын бүрэлдэхүүнээс гарган, тусгаар тогтносон султант улс байгуулахыг эрмэлзэн, зорилгодоо хүрээд байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top